“Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжаа тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч IKEA брэндийн нүүр царай болсон байна. Тэрбээр Шведээс гаралтай IKEA брэндийн 2018 оны загваруудыг багтаасан 328 хуудас бүхий каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд нэгд нэгэнгүй цээжилсэн байна. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Б.Янжаа “Авьяаслаг шведүүд” шоуны тайзнаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, 90 секундын дотор тэдний нэрийг огтхон ч алдаа мадаггүй цээжилснээр шүүгчдийг алмайруулж, “Алтан баззер” хүртэж байсан юм.
Б.Янжмаа “IKEA” брэндийн нүүр царай болжээ
2017-09-04 11:33:01