Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд манай бөхчүүд сүүлийн арав гаруй жил эзэгнэж байгаа. Тиймдээ ч сүүлийн дөрвөн их аварга нь Монгол хүмүүс байгаа. Түүнчлэн дараагийн их аварга болох магадлалтай хүмүүс ч Монгол хүмүүс нэрлэгдэж байгаа билээ. Тэгвэл эхлээд хэдхэн хоног буй мэргэжлийн сумо бөхийн Хацу башёд японы бөхчүүд түрүүлэх зорилго тавьжээ. Мэргэжлийн сумо бөхийн Хацу башёд японы бөхчүүд түрүүлэх зорилго тавьжээ. Учир нь япон бөх сүүлд 2006 оны нэгдүгээр сард озеки Точиозүма түрүүлсэнээс хойш япон бөх түрүүлэлгүй 10 жил болжээ. Тиймээс Япон бөх энэ сарын башёд түрүүлэх нь бүх дэвжээний томоохон зорилт болоод байгаа гэнэ.
Сумод Япон бөхчүүд түрүүлэх зорилго тавьжээ
2016-01-13 18:48:00