Монголыг Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өчигдөр дуусч, үндэсний ялагчаар Цэвээндашийн Энхжин шалгарч Монгол Улсыг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд төлөөлөхөөр боллоо. Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017”-д оролцох Цэвээндашийн Энхжингийн талаарх мэдээлэлүүдийг онцлох ишлэлээр хүргэж байна.Нэмэлт мэдээлэл дуулгахад “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана.
Үндэсний ялагч Цэвээндашийн Энхжин гэж хэн бэ
- Нас: 24, өндөр: 174, Биеийн харьцаа: 86/60/90
- Д.Энхжин нь Их Британийн Кембрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн.
- Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан.
- Өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг байна.
- "Хаврын Гоёл 2010"-ын шилдэг загвар өмсөгч
- Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
- Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
- Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
- Намайг дэмжиж байсан гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, ажлынхандаа маш их баярлалаа.
- Энэ тэмцээнд түрүүлснээр эхлэл маань тавигдаж байна. Дараагийн урт аялалдаа өөрийнхөө хүч чадлыг бүрэн дайчлан дэлхийн титмийг эх орондоо авч ирэхийн тулд хичээн оролцох болно.
- Хөрсний бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын айлуудын модон 00 болон хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулиудын модон 00-ийг эко болгох ажлыг бодитой хэрэгжүүлнэ.
- Дизайны мэргэжлийн давуу талаа ашиглан хөрсний бохирдлыг шийдэхэд бодитой хувь нэмрээ оруулна” гэсэн байна.