Өнөөдөр АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Бид боловсролын сайд хэд хэдэн асуудлаар чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оюутны төлбөрийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртээ хатуу зогсоорой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа онцгойлон авч шийдвэрлэх чиглэл өглөө. Монгол Улсын нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд өмнөх Засгийн газар хүүхэд харах үйлчилгээг гаргасан. Гэвч энэ ажлыг хүчингүй болгочихсон. Үүний оронд шинэ цаг үетэйгээ нийцсэн шийдэл гаргаж ирэхгүй байна. Гуравдугаарт, хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийн асуудал хяналтаас гарлаа. Монгол 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэдэг байр суурийг гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлийн хуулийг оруулж ир гэдэг шийдвэрийг салбарын сайдад нь хүргүүлсэн" гэлээ.
Монголд 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна
2017-08-16 15:34:02