Дэлхийд данстай монгол хүү хорт хавдар тусжээ. Токио хотноо эхэлсэн мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээний үеэр Монголын сүмочийн талаар нэгэн таагүй мэдээ гарсан нь энэ байжээ. Токитэнкү А.Хүчитбаатар "Lymphoma" буюу "цусны хорт хавдар" гэж нэрлэгддэг хүнд өвчин туссан талаар Токицүказэ ояката мэдэгдсэн байна.
Токитэнкү 2015 оны есдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд байсан боловч 11 сард нь баруун хавиргаа гэмтээн, барилдаагүй тул жюүрёо руу унаж, хавиргаа эмчлүүлэхээр шинжилгээ өгөхөд энэхүү өвчин нь илэрчээ. Түүний эмчилгээ нь ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх гэнэ. Токитэнкү А.Хүчитбаатарын багшийн ярьж байгаагаар тэрбээр өнгөрсөн долдугаар сараас л бие нь муудаж, баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байна гээд байжээ. Ингээд есдүгээр сард нь эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарсан байна. Тэрбээр одоо эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал сайжирч байна. 20 кг орчим туржээ. Харамсалтай нь биеийн байдлаас шалтгаалан зодог тайлахаас өөр аргагүй болж байгаа ч Токитэнкү өөрөө эдгэрч босоод дахин барилдана гэж хэмээн ярьж байгаа аж. Токитэнкүгийн эмчилгээнд зориулан, монгол сүмочид мөнгө цуглуулж эхэлсэн байна.