2007 – 2012 оныг хүртэл Номин телевизийн эфирээр Маа-гийн цаг, Мессэж тайм нэвтрүүлгүүдээр нь Эрдэнэтийнхэн хөтлөгч Маа-г мэднэ. Тухайн үедээ хамгийн шинэлэг байж үзэгчиддээ амьд харилцаа үүсгэж дотны найз, сайн хамтрагч, хамгийн шилдэг зөвлөгч нь байж ирснээрээ үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн. Тиймдээ ч хөтлөгч Маа-г Эрдэнэтийнхэн одоо ч санан дурсдаг.
Тэгвэл Маа хаана явна вэ...
Тэрээр БНСУ-д 2012 оноос эхлэн өөрийн уран бүтээлээ туурвиж “Brothers” онлайн телевизэд “Maa welcome to Korea” нэвтрүүлгийг Солонгосыг зорин ирж буй мянга мянган үзэгчидэд толилуулж байна. Үүнээс гадна өөрийн соло карьераа эхлүүлж Монгол дууг Солонгос хэлнээ хөрвүүлэн дуулахаас гадна Солонгос дууг өөрсдөөс нь ялгагдахааргүй дуулж байгаа нь олон нийтийг гайхшруулж, Монгол охин Солонгосын продюсерүүдийн анхааралд өртсөн юм. Тиймдээ ч түүний хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсгийг биелүүлж амжилт хүсэн бие даасан тоглолтоо БНСУ-ын тайзнаа хүргэх боломжийг олголоо. Тоглолтонд Монгол улсаас Мотив хамтлагийн дуучин Ганбаа уригдан оролцсон бол, Солонгосын инээдмийн киноны нэрт жүжигчид хөтөлсөн юм.
Мөн БНСУ-ын төрийн өндөр албан тушаалтан, бизнесийнхэнд мэргэжлийн орчуулга хийж эх орон, түүх соёлоо сурталчилж дэлхийд Монголыг таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж байна. Эрдэнэтийн Номин телевизийн хөтлөгчийн гараанаас БНСУ-ын тайзнаа дуулж эх орон элгэн түмнээ төлөөллөн ийнхүү мэндчиллээ. Түүний уран бүтээлд өндөр амжилт хүсье. Эрдэнэтийн охин Солоносыг доргиох цаг айсуй.