8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-08-04 09:26:35

ХОНЬ - (3/21-4/19)

Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа алдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй.

ҮХЭР - (4/20-5/20)

Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.

ИХЭР - (5/21-6/21)

Өнөөдөр тантай уулзсан хүн. учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангийн дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой.

АРСЛАН - (7/23-8/22)

Шийдвэрлэх ач холбогдолтой өдөр. Санаачлагатай, эрч хүчтэй байвал санасан хэрэг бүтнэ. Сайтар тооцсон бол аз сорьж болно. Чухал ажлыг эхлүүлэхэд бусдын тусыг ав. Аян замд гарах, шинэ ажилд орох, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд сайн.

ОХИН - (8/23-9/22)

Хөрөнгө мөнгөө өсгөх, санхүүгийн асуудлаа шийдэхэд ээлтэй. Худалдаа арилжаа хийх, шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Орон гэртээ зочин хүлээж авч, бусдыг баярлуул. Өглөг буян хийвээс хөрөнгө мөнгө өснө.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтанд гарын үсэг зурахад ээлтэй өдөр. Том эд зүйл худалдаж авах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг цээрлэ. Хүүхдийнхээ хүслийг биелүүлж баярлуул, ойр дотны хүнээ халамжил.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өнөөдөр та идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй.

НУМ - (11/22-12/21)

Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсийн ажил сэтгэлчлэн бүтнэ. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандаж чадвал хожно. Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай.  

МАТАР - (12/22-1/19)

Зөн хурцдан, оюуны чадавхи нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олон зүйлийн учрыг олно. Гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.

БУМБА - (1/20-2/18)

Хүнд хэцүү өдөр. Чухал арга хэмжээ зохион байгуулах, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад муу. Өдрийг хамгийн энгийн ажлаас эхлэ. Шударга бус найз нөхөд, хамтран ажиллагсдаас харилцаа холбоогоо таслах, өр төлбөрөө барагдуулахад сайн өдөр.

ЗАГАС - (2/19-3/20)

Өөрчлөлт хувьслын өдөр. Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санаснаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж, үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл