Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар ээлжийн амралт долоо хоног хойшилсон. Боловсрол Соёл шинжлэх ухааны сайдын шийдвэрээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 19-нөөс ирэх сарын 8-н хүртэл гурван долоо хоног, дунд ангийн сурагчид энэ сарын 12-25-ныг хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-18-н хүртэл нэг долоо хоног тус бүр амрахаар болсон. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 18-н хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-28-н хүртэл хоёр долоо хоног амарна.
Сурагчдын амралт энэ сарын 19-нд эхэлнэ
2016-01-11 16:01:00