Тайландын Бангкок хотноо энэ сарын 1-8-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд үүний дараа олимпын эрх олгох тэмцээн эхэлжээ. Олимпын эрх олгох байт харвааны тэмцээний үеэр “Хангарьд” клубийн тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-г зорих эрхээ авчээ. Тэрбээр пара байт харвааны 70 метрийн босоо төрөлд өрсөлдсөн байна.