2017 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа улс орнууд албан ёсоор зарлаж эхэлсэн.
Азербайжан улсын шигшээ баг Будапешт зорих тамирчнаа албан ёсоор мэдүүлж Монголын легионер жүдоч Э.Базаррагчаа, П.Буянхишиг нар багтсан байна. Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд гурван жүдочийг тус улсын шигшээ багтаа авах талаар санал ирүүлж гэрээгээ албан ёсоор үзэглэсэн байна.
Үүний дагуу Токио-2020 олимпын циклд -48кг-д Э.Базаррагчаа, -52кг-д П.Буянхишиг, -57кг-д М.Ичинхорлоо нар Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс барилдахаар болсон юм.
Монголын 3 тамирчин Азербайжаны өмнөөс ДАШТ-нд барилдана
2017-08-02 16:39:00