8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-08-02 11:07:47

ХОНЬ - (3/21-4/19)

Бүтээлч өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс хувь тавилангийн бэлгийг хүртэнэ. Чухал ажил төрөл эхлүүлэх, дээдэст хандахад сайн. Хэн нэгэн танаас материаллаг туслалцаа хүснэ. Боломжоороо туслахыг хичээ.

ҮХЭР - (4/20-5/20)

Ухаарлын өдөр. Аливаад тайван хүлээцтэй хандсан хүн хожно. Учир нь таны бодол санаа үйлдэл болгон хожмын ажил амьдралыг тань тодорхойлно. Тиймээс хийж байгаа бүхнээ ухамсарлаж хандаарай. Хууртаж мэхлэгдэх, далд айдаст автах магадлалтай. Шинэ эд зүйл худалдаж авах, наймаа хийхэд сайн өдөр.

ИХЭР - (5/21-6/21)

Тохиолдол, гэнэтийн нөхцөл. дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өнөөдөр таны ажил төлөвлөсний дагуу бүтэхгүй байж магад. Хувь тавилангийн дохио тэмдгийг анзаарвал та юу хийх ёстойгоо ойлгоно. Хэн нэгний тохиолдлын үг, эсвэл дүр зураг танд урам өгнө. Барилга байшин барих, засвар үйлчилгээ хийхэд ээлтэй.

АРСЛАН - (7/23-8/22)

Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.

ОХИН - (8/23-9/22)

Арга эв нь олдохгүй байсан ажлыг ч хялбархан хийнэ. Ямар нэгэн зүйлийг шинээр төлөвлөх хэрэггүй. Шинэ эд зүйл, хувцас худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Хайр дурлалд сайн тул сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ уулз. Аян замд гарахад сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаа төлөвлө. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдэх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Сэтгэлийн ариуслын өдөр. Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ.

НУМ - (11/22-12/21)

Бүтээлч чадавхи сэргэх өдөр. Зөн билэг хурцдах тул мэргэ төлгө тавихад тохиромжтой. Аян замд гарах, шинэ ажил эхлэх, бодлогогүй үйлдэлд муу. Оюуны болон бүтээлч үйл ажиллагаа үр ашигтай, зураач, хөгжимчин, зохиолч гээд бүтээлч мэргэжлийнхний ажил бүтэмжтэй байна.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.

БУМБА - (1/20-2/18)

Сэтгэлийн ариуслын өдөр. Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ.

ЗАГАС - (2/19-3/20)

Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл