Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо.
Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна.
Н.Насанбуян Залуучуудын ДАШТ-ий хос алтан медальтан боллоо
2017-08-02 10:09:31