Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж зүүн тохойдоо мэс ажилбар хийлгэж магадгүй гэсэн мэдээллийг дэвжээний багш нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хэрвээ мэс ажилбар хийлгэх аваас зуны орон нутгийн барилдааныг болон намар 9 сард эхлэх башёг хүртэл өнжих аж.
“Зүүн тохой нь маш их зовиуртай байгаа. Тохойгоо тэнийлгэж ч чадахгүй байна. Ямар ч байсан орон нутгийн зуны тэмцээнийг хэсэгчлэн өнжинө. Барилдах үгүйг нь эрүүл мэндийн байдлыг нь харж байгаад шийднэ” гэж Исегахама дэвжээний багш хэлсэн юм.