2017 оны эхний хагас жилийн байдлаар татварын өрийн барагдуулалтын судалгаанаас харахад урьд оны татварын өрийн үлдэгдэл 1’082.5 тэрбум төгрөгийн 50.2 хувь буюу 543.3 тэрбум төгрөгийг, 2017 оны тайлангийн ногдуулалтаар гарсан 1’120.6 тэрбум төгрөгийн 75.5 хувь буюу 845.8 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Дээрхи 814.5 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдлээс хүндрэлтэй өр 169.9 тэрбум төгрөг, хураалтын ажиллагаа хийгдэж байгаа 369.8 тэрбум төгрөгийн өр, тайлангийн ногдлын дутуу төлөлт 274.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна.