ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмнэлэг” сангийн шүдний нарийн мэргэжлийн эмч нар Монгол Улсын Эрүүл мэндийн сайдтай 2017 оны тавдугаар сарын 21-нд өдөр байгуулсан гэрээний хүрээнд Төв аймагт ажиллаж байна.
Эмч нар энэ сарын 18-наас ирэх сарын 28-ныг хүртэл хоёр ээлжээр Төв аймгийн нийт 20 сумын иргэдэд шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.