Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд түүхэн амжилт үзүүлсэн Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 19:30 цагт буусан юм. Түүнийг гэр бүл, найз нөхөд, ах дүү сумо сонирогчид угтан авсан юм. Онгоцноос буугаад тэр даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийжээ.Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал "Дээд зиндаанд Японы домогт аварга Чиёонофүжи, Монголчуудын хайртай озэки Кайо нарын дээд амжилтыг шинэчлэн ноён оргилд нь гарсны дараа эх орондоо ирсэндээ их баяртай байна.
Миний хувьд 14 дэх өдрийн барилдаан хамгийн хүнд байлаа. Учи нь нэг том давааны ард гарсан гэдэг утгаараа ханасан байсан.Гэхдээ 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.