"Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо.
Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана.
Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ.
ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг:
Эрэгтэй
60 кг: Ганбатын Болдбаатар
Дашдаваагийн Амартүвшин
66 кг: Ганболдын Хэрлэн
73 кг: Ганбаатарын Одбаяр
81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100 кг: Найдангийн Түвшинбаяр
Өлзийбаярын Дүүрэнбаяр