8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-07-05 09:53:09

ХОНЬ - (3/21-4/19)

Өнөөдөр таны ажил төлөвлөсний дагуу бүтэхгүй байж магад. Хувь тавилангийн дохио тэмдгийг анзаарвал та юу хийх ёстойгоо ойлгоно. Хэн нэгний тохиолдлын үг, эсвэл дүр зураг танд урам өгнө. Барилга байшин барих, засвар үйлчилгээ хийхэд ээлтэй.

ҮХЭР - (4/20-5/20)

Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий.

ИХЭР - (5/21-6/21)

Идэвхитэй ажлын өдөр. Мөргөл залбирал үйлдэх, бие сэтгэлээ ариусгах, сэтгэлийн буртаг бүхнээс салахад ээлтэй сайн. Гар аргаар хийгдэх аливаа ажил амжилттай. Хуучин эд зүйлсээс салж гэрийн энергийг сайжруул.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Энергийн хувьслын өдөр. Төлөвлөсөн зүйл санаснаар болохгүй тул зөн билэгтээ захирагдан аливааг шийдвэрлэ. Харилцаа холбоо тогтоох, бусадтай эвлэрэн зохицох, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад сайн. Амьдралаа өөрчлөхийг хүсвэл зоригтой алхам хий.

АРСЛАН - (7/23-8/22)

Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилтыг тань бусад хүн бишрэн магтана. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай.

ОХИН - (8/23-9/22)

Оюуны хөдөлмөр үр ашигтай байна. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, сайн сайхан зүйлииг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд нэн тохиромжтой.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Бие сэтгэл, орон гэрээ ариусгах өдөр. Аливаа ажлыг хийхдээ нямбай байх ёстой. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд, мөн онцгой тангараг тавих, бичиг баримтад гарын үсэг зурах үйлд муу. Хэрэггүй хувцас хунар, эд зүйл, новшноосоо салж орон, гэрийнхээ энергийг ариусга.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Бүтээлч сэтгэлгээтэй байвал амжилтад хүрнэ. Таны сэтгэлгээний цар хүрээг сорьсон ямар нэгэн нөхцөл байдал үүснэ. Бүгдийг тооцсон бол шинэ ажил эхлэхэд болно. Шийдэмгий байж зоригтой алхамуудыг хий.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр таны бусдад хандах хандлага олон зүйлийг тодорхойлох болохоор хүмүүстэй аятай зөв харьцаарай. Таны ажил төрлийн дэвжилт, гэр бүлийн тогтвортой байдал, ажил хэргийн нэр хүнд гээд чухал гэсэн бүхэн танаас хамаарна. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй.

МАТАР - (12/22-1/19)

Идэвхитэй ажлын өдөр. Мөргөл залбирал үйлдэх, бие сэтгэлээ ариусгах, сэтгэлийн буртаг бүхнээс салахад ээлтэй сайн. Гар аргаар хийгдэх аливаа ажил амжилттай. Хуучин эд зүйлсээс салж гэрийн энергийг сайжруул.

БУМБА - (1/20-2/18)

Ашиг олох өдөр тул өнөөдөр хийгдсэн аливаа гэрээ хэлцэл мөнгөн ашгийг авчирна. Мөн наймаа хийвэл олзтой байна. Өдрийн энергийн нөлөөгөөр та өөрийн мөн чанарт нэвтэрч чадна. Бусад хүний харьцах байдлаас өөрийн үнэлэмжийг мэдэж авч, өөртөө дүгнэлт хиинэ.

ЗАГАС - (2/19-3/20)

Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment