Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долоодугаар сарын 1-ний өдөр eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улаанбаатар хотод нийт 6911 сурагч монгол хэлний шалгалтаа 100 хувь өгснөөс хоёр нь 800 буюу хамгийн өндөр оноог авсан байна.
Уг шалгалтанд 400 оноо буюу D- үнэлгээнээс дээш дүнгээр тэнцсэн 5973 сурагч байгаа бөгөөд тэд нийт монгол хэлний шалгалт өгөгсдийн 86,4 хувийг эзэлж байна. Харин 400-гаас бага оноо буюу F үнэлгээ авсан 938 сурагч байгаа ажээ.
Архангай аймагт 735 сурагч монгол хэлний шалгалт өгснөөс 800 оноо авсан нэг, Говь-Алтайд 439 сурагчаас гурав нь 800, Сэлэнгэд 907 сурагчаас нэг сурагч хамгийн өндөр оноог авсан байна.
Харин гадаад хэлний /гадаад хэл 100%/ шалгалтыг нийслэлд нийт 14001 сурагч өгснөөс 58 нь 800 оноо авчээ.
Сурагчид монгол, гадаад хэлний шалгалт өгөхдөө
монгол хэл 100 хувь,
гадаад хэл 100 хувь,
монгол хэл 70 хувь, гадаад хэл 30 хувь
монгол хэл 50 хувь, гадаад хэл 50 хувь гэх зэргээс сонголтоо хийсэн байна.
ЭЕШ-ын дүнг eec.mn цахим хуудсаар орж харна уу.