Дундговь аймгийн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн тогооч ой хүрээгүй хүүхдийг хэрцгийгээр зодож, гэмтээсэн хэрэг гарсан. Тэрээр хүүд хоол өгөхдөө олон удаа алгадаж, шалан дээр асгасан хоолыг ам руу нь хүчээр хийж байгаа нь бичлэгийг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил болгосон байдаг. Хэргийг цагдаагийн байгууллага цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан. Тэгвэл Ж.Отгонтөгсийг өнгөрсөн хугацаанд гадуур байцааж байсан бол саяхан цагдан хорьсон байна. Хэрвээ түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай