“BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тодруулдаг. Энэ тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу өчигдөр гарсан бөгөөд “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр баритон хоолойтой МУГЖ Г.Ариунбаатар тодорлоо.
Энэ жилийн финалын тэмцээнд шилдэг 20 дуурийн дуучин шалгарч үлдээд байсан бөгөөд дуучны тоонд МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар багтсан байсан юм.