УИХ-ын дарга З.Энхболд орон сууцны ипотекийн зээлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МИК-ийн захирал н.Гантөгс нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр З.Энхболд хэлэхдээ “Зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, өрхийн орлого гурвын нэгтэй дангаар нь оролдоод үр дүнгүй. Ямартай ч сар шинийн баяраас өмнө урьтаж орон сууцны ипотекийн зээлийг хэвийн олгуулахад анхаарч ажиллана" гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн энэ үеэр ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой гэдэг мэдээллийг өгсөн юм.
Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой гэв
2016-01-06 13:22:00