Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрч барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор гаргасан билээ. Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дээрхи шийдвэрийг хууль бус хэмээн үзэж 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Үндэсний баяр наадмын комиссын шийдвэрийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарчээ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. Ингэснээр Б.Ганзориг улсын начин цолтойгоо барилдах боломжтой болж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг энэ сарын 12-нд шүүхээс гаргах юм байна.
Улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдэг нь тогтоогджээ
2017-06-08 10:12:00