Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд ДАШТ-ээс хүртсэн анхны алтан медальтнаар Б.Алтангэрэл тодорлоо. Тэрбээр, пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн -120 кг-д 352,5 кг-ыг шахсанаар аваргын алтан медалийн эзэн болов. Тавдугаар сарын 22-27-нд Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ-ийг зохион байгуулсан юм.
Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдсөнөөс нэг алтан медаль, гурван медаль хүртэж, Литвийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулав.