Шинэ оны эхний бэлтгэлээ мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал өөрийн хүү Махато буюу Мөнхжаргал хүүгээ дэвжээндээ дагуулан ирж, анх удаагаа сүмогоор барилдуулан мочицүки арга хэмжээнд оролцуулсан байна. Хакухо М.Даваажаргал хүүгээ өөртэйгээ адилхан сумогийн дээд цолтой бөх болгохын тулд бэлтгэж эхэлнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэгвэл Их аваргын хүүгээ нь бөх болгохоор багаас нь ийнхүү бэлдэж эхэлсэн бол охиноо эрдэм номын мөр хөөлгөхөөр болжээ. Түүний охин Юнрэнцоо Японы нэг номерын сургуульд конкурс өгч нэгээр гарч ирсэн байна.
Хакүхо Даваажаргалын охин Япондоо нэгээр гарч иржээ
2016-01-05 11:54:00