Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 5-аас 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-н хүртэл тус тус амрах гэж байна. Бага ангийнхан буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн юм.Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын 1-н хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-н, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын сарын 12-оос 18-н хүртэл тус, тус амрах юм.Сайдын тушаалын дагуу өвлийн хоёрдугаар улирлын амралтыг хот, хөдөөд ялгаатай тогтоож өгсөн билээ.
Дунд ангийн сурагчдын амралт эхэллээ
2016-01-05 11:23:00