Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн. Гэвч харамсалтай нь шалгалтын материал задарсан байна. Тодруулбал, Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан нь баримтаар нотлогдсон байна. Шалгалтын материал задарсан учир 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт дахин авах болсон байна.