Гоёмсог толигор, өнгөлөг арьстай болоход нүүр цэвэрлэгч, өдөр, шөнийн тос хангалтгүй. Гуужуулагч нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн салшгүй нэг хэсэг юм. Гэрийн нөхцөлд хэрхэн гуужуулагч бэлдэх үү мөн гуужуулагчийг хэрхэн зөв хэрэглэх талаар та бүхэнд хүргэе.
Зөгийн балтай гуужуулагчийг бэлдэхэд маш амархан орц материал нь бидний гар дор, бэлтгэхэд хялбар мөн үр дүнтэй гайхалтай байх болно. Зөгийн балны гуужуулагч “Мөнхийн залуу гоо сайхны нууц зөгийн балны найрлага орсон”. Овьёос болон оранжны хальсны нунтагыг тэнцүү хэмжээгээр (хоолны халбагаар тус бүр 2 халбага) холиод дээрээс нь нэг халбага зөгийн бал нэмж холино. Мөн бага зэрэг ус нэмж хутгана. Ингээд л таны бэлдсэн нүүрний гуужуулагч бэлэн боллоо.
Гуужуулагчийн зөв зохистой хэрэглэх нь: Нүүрээ гуужуулахаасаа өмнө өөрийн арьсанд тохирсон сүүн шингэн болон шингэн савангаар арьсаа цэвэрлэсний дараа сэргээгч бүтээгдэхүүн буюу тоникоо хөвөнд шингээж арьсны нүхээ цэвэрлэсний дараа гуужуулбал илүү үр дүнтэй. Нүүрний арьсаа гуужуулахдаа арьсаа доош чиглэлтэй, 30 секунд гуужуулна. Гуужуулсны дараа бүлээн усаар арьсаа цэвэрлээд, тоникоороо арьсанд үлдсэн илүүдэл гуужуулагчийг цэвэрлэсний дараа та шөнийн тосоо хэрэглэж болно.
Та хэдэн удаа гуужуулагч ёстой вэ?
Ердийн арьс: 7 хоногт хоёр удаа
Хуурай арьс: 7 хоногт хоёр удаа
Холимог арьс: 7 хоногт гурав удаа
Тослог арьс: 7 хоногт гурав удаа
Эмзэг арьс: долоо хоногт нэг удаа гуужуулбал илүү тохиромжтой