Өчигдөр Францын Канн хотод эхэлсэн 70 дахь удаагийн олон улсын кино наадмын нээлтийг Италийн нэрт жүжигчин бүсгүй, 52 настай Моника Беллучи хөтөлсөн юм.Тэр нээлтийн жүжигчилсэн тоглолтын үеэр хамтран хөтлөгч, Францын хошин урлагийн жүжигчин, 38 настай Алекс Люцийг үнссэн байна. Өдгөө 52 настай Беллучи хамтрагчаа үнссэн шалтгаанаа “Тэр өнөөдөр гайхалтай харагдаж байна” гэж хэлжээ.