Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлөв. Олон чухал асуудал хэлэлцсэний хажуугаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэргий Н.Тунгалаг, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний эхнэр Пэн Лиюань нарын үзэсгэлэнт төрх олны нүдийг хужирлав. Тэдний хамтдаа авахуулсан зураг Хятадын Wechat сүлжээнд ихэд эрэлттэй байгаа бөгөөд "Хэнийх нь эхнэр илүү үзэсгэлэнтэй байна вэ?" гэсэн гарчигтайгаар олон нийтээс санал асуулга явуулсаар байгаа аж. Энэ удаагийн айлчлалаас Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэргий Н.Тунгалаг Хятадын ард түмний зүгээс онц сайн үнэлгээ авсан байна.
2013 онд Дэлхийн баячуудын зиндааг тодорхойлдог “Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий гэр бүлүүдийг тодруулж байсан. Тус сэтгүүлээс гаргасан уг жагсаалт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэр бүл багтаж байсан. Хятадын төрийн тэргүүний гэргий Пэн Лиюань нь улсдаа алдартай дуучин бүсгүй бөгөөд үүнээс болж тухайн үед “Ши Жиньпин гэж хэн бэ гэхэд Пэн Лиюанийн нөхөр” гэсэн онигоо ч гарч байсан удаатай. Пэн Лиюань нь зөвхөн Хятаддаа төдийгүй дэлхийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээд албан ёсоор бичигддэг. Харин манай Ерөнхий сайдын гэргий Н.Тунгалаг энэ гайхалтай эмэгтэйгээс дутахгүй гэдгээ саяны айлчлалаар харуулаад авлаа.