Хүүхнүүд турахын тулд яадаг вэ. Тэд дэлгүүрт ороод худалдаж авсан барааныхаа шошгыг цоортол уншина. Тооны машин гаргаж ирээд калорийг нь тооцно. Бурхан минь, тэд үргэлж л ямар нэг дэглэмийн тухай ярьж, байнга турах тухай бодол болдог. Тураах цай, кофе, бүтээгдэхүүн гээд аль сайн гэсэн болгон руу хошуурдаг. Амжилтад хүрэх нь олон л доо. Гэхдээ доорхи зөвөлгөөг толгойндоо сайн гэгч нь суулгаад авахад илүүдэл жин гэж толгойгоо өвтгөх шаардлаггүй болно.
Эхний зөвлөгөө, идэхээ багасгах. Хэцүү сонсогдож байгаа, мэдэж байна. Учир нь ялангуяа эрчүүд бага идэх тухай бодохыг ч хүсдэггүй. Эр хүнийг ходоодоор нь гэдэг дээ. Гэхдээ л өдөрт бага багаар 4-5 удаа хооллох нь чамайг унжсан гүзээ, уур уцаараас тань салгана гэдэгт итгээрэй. Нэг дор асар их порцоор зооглоод дараа нь турах гэж байна гээд хоосон гүйгээд байх нь эрчүүдэд тохирох дэглэм яавч биш.
Эрүүл хүнс-Эрүүл бие. Энэ теором эр хүн ч бай эм хүн ч бай бүгдэд үйлчилдэг. Залуу та жингээ хаяхыг хүсч л байгаа бол шарсан төмс, чипс, шар айраг, шарсан хоол хүнс, гахайн мах, лаазалсан хүнс, гурилан бүтээгдэхүүн, чихэр, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол, архи, гаазтай ундааг хэсэг хугацаанд мартах л хэрэгтэй болж дээ. Тэдгээрийн оронд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тараг, бяслаг, үхрийн мах, далайн гаралтай мах, үр тарианы талх, самар зэрэг нь таны биед амин дэм, шим тэжээлийг хангалттай өгнө. Тэгээд аль болох гэртээ хооллохыг хичээх хэрэгтэй бөгөөд гэрийн хоол тэжээллэг, эрүүл байдаг гэдгийг санах хэрэгтэй. Нөхөртөө туслахыг хүсч байгаа бол хүүхнүүд минь хоолыг нь бэлдээд ажилд нь явуулж байгаарай. Мэдээж эрчүүд л болсон хойно, хааяа нэг ганц шил шар айраг уулгүй л яахав. Харин маргааш нь гэмээ цайруулж, дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй.
Хөдөлгөөн бол амьдрал. Жингээ хаяхын тулд хөдөлгөөн, дасгалгүйгээр амжилтад хүрэхгүй. Энд таны өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж болох хэдэн санааг өгье. Ажлынхантайгаа заал авах, хөл бөмбөг тоглохоос зугтаадаг уу. Маш буруу. Энэ нь танд зөвхөн дасгал болоод зогсохгүй, хамт олонтойгоо найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд туслах болно. Гүйх, дугуй унахыг хүсэхгүй байна уу. Тэгвэл хүссэнээрээ л бол. Оронд нь гэртээ, ажил дээрээ цахилгаан шат бүү ашигла. Эрчүүдэд гэнэтийн хүчтэй, хүнд дасгалуудаас илүү иймэрхүү өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн илүү нийцдэг байна. Мөн эхнэртэйгээ хамт цэвэр усыг байнга ууж заншаарай.
Эцэст нь амжилтын түлхүүр бол хангалттай нойр. Нойр дутмаг байснаас хүний бодисын солилцоо буруу болдог. Эр хүн та өдөрт хамгийн багадаа зургаан цаг заавал унтах ёстой. Танд амжилт хүсье.