Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аня буюу Б.Халиун нь жүжигчин Хулангийн эгч гэдгээрээ олны танил болж байсан.Тэгвэл өдгөө Монгол HD телевизийн стилистээр ажилладаг. Усны дусал мэт эгч дүүсийн амьдрал мөн л төстэй зүйл бий. Учир нь эгч дүүс анхны амьдралаасаа нэг нэг охинтой. Б.Халиун залуудаа ээж болж охин нь өдгөө 15 настай томоо охин. Тэгвэл стилист бүсгүй гэр бүлээ төвхнүүлэхээр шийдэж олон жил хаширлаж явсны эцэст сонголтоо хийсэн бололтой. Түүний сонголт бас л сонин. Учир нь тэрбээр МАН-ын залуу боловсон хүчний нэг НИХТ Г.Ганбаярыг сонгожээ. Хосууд өнгөрсөн оны аравдугаар сарын 16-наас эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд намынхаа шилдэгүүдийг шалгаруулдаг "Алтан сарнай 2016"-д хөтлөлцөн гарч ирснээр олон хүнийг цочирдуулаад байгаа юм. Г.Ганбаярын хувьд “Эмоушн” хамтлагийн дуучин Ганболортой үерхэж байсан боловч хайртай бүсгүй нь харийн Америкийг зорьсноор тэдний романс төгссөн гэдэг. Г.Ганбаяр Ганболороос хойш хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож хэвлэлийн хуудас чимж байсан боловч албан ёсны арга хэмжээнд хамтдаа ирж байсан удаагүй билээ.