8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүдогийн УАШТ Эрдэнэтэд болно

2016-01-04 11:43:00

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Эдэнэт хотын Хангарьд ордонд энэ сарын 7-10-ны өдрүүдэд болно.Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулж Эрдэнэт хотод зохион байгуулж буй аж. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт хороо хамтран зохион байгуулах юм.Олимпийн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн хамгийн ширүүн өрсөлдөөн болдог билээ.
Дараах жингийн улсын аваргууд тодорно.
Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг
Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг
Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,
Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг-ын жингийн улсууд аваргууд тодорно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл