"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн нээлт маргааш /05.05/ Сүхбаатарын талбайд болох гэж байна. Энэ үеэр 40-65 насны иргэд шинжилгээнд хамрагдах боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Нээлтийн үеэр В, С вирусын оношилгооны талаар мэдээлэл өгөх бөгөөд 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжтой байхаар зохицуулж байгаа юм. 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ. Мөн 2018 онд 15-39 насны иргэдэд уг илрүүлэг, оношилгоог хийх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 226 тэрбум гаруй төгрөг зарцуулах ажээ.
"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насныханд үнэгүй шинжилгээ хийнэ
2017-05-04 17:03:50