Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин хүч үзэж байгаа. Тэднээс эрэгтэйчүүдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан 252.5 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртэв. Энэ төрөлд оролцсон манай Б.Баттогтох дөрөвдүгээр байрт оржээ. Мөн залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөх юм.
Пауэрлифтингийнхэн тивийн аваргаас хоёр медаль хүртэв
2017-05-04 12:46:00