Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash” хөгжмийн хамтлаг Монгол Улсад айлчилж, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хамтарсан тоглолт хийсэн байна. АНУ-ын “Vocal Trash” хамтлаг нь Техас мужид анх 2001 онд байгуулагдаж, 2014 онд “Worth” сэтгүүлээс “Шилдэг хөгжмийн үзүүлбэр”-ийн шагналыг хүртэж байжээ. Тус тоглолт Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа өнгөрсөн тав дахь өдөр болжээ.
АНУ-ын хөгжмийн хамтлаг "Эгшиглэнт чимээ"-тэй хамтран тоглов
2017-04-30 14:30:00