Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д Б.Мишээлт, 60 кг-д MУГТ Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Ж.Отгонжаргал, 91 кг-д С.Эрдэнэбаяр, +91 кг-д Т.Эрболат нар эх орноо төлөөлөн оролцох юм байна. Үндэсний шигшээ багийг МУГД Д.Батсүрэн удирдах юм байна.
Боксчид Аз тивийн АШТ-нд оролцоно
2017-04-28 16:53:02