Зарж байсан бялуу, мандарин, өргөст хэмх, усан үзэм, банш, гуляш, котлет зэрэг хүнсний бүтээгдэхүүний дээжинд хийсэн шинжилгээгээр гэдэсний бүлгийг эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн болон гурилан бүтээгдэхүүний 25-35 хувь нь шаардлага хангахгүй байжээ. эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж болзошгүй тул сэргийлэхийг зөвлөж байна.