"Аав" киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин Б.Шинэбаяр аав болжээ. Түүний эхнэр энэ сарын 13-ны өдөр төрсөн байна. Тэрбээр аав болсон баярын сэтгэгдэлээ цахим хуудаснаа хуваалцахдаа "Энэ мэдрэмж, энэ сэтгэл хөдлөл энэ цаг мөч юугаар ч сольшгүй агуу" хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. Агуу хайрын түүхийг өгүүлэх Ромео Жульеттагаас авхуулаад их зохиолч Д.Нацагдоржийг хүртэл амилуулаад авсан залуу уран бүтээлч билээ.