8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 8088 иргэн газар өмчлөх эрхтэй боллоо

2015-12-30 14:01:00

НИТХ-аас баталсан 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж,  өнөөдөр 5 дугаар ээлжийн цахим бүртгэл 12:00 цагаас дууслаа.Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8088 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан юм. Тавдугаар ээлжийн бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн  газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн  газар өмчлөх боломжтой.  Өнгөрсөн жилээс эхлэн НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 72 000 иргэн өөрийн өмчийн газартай болсон байна. Ирэх жилүүдэд НИТХ-аас баталсан 52 байршлын үлдсэн байршлуудад болон шинээр баталсан 68 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
byambasuren
yag yamar bdlaar songolt yavagdaad bgaa ni todorhoi bus shalguulah heregtei il tod baih estoi
2015/12/31 103.17.108.42
Зочин
энэ ер нь үнэн явагдаад байнуу даа...сонгогдохгүй байна. байлиар юмнууд луйвараа хийгэд халаасаа зузаалаад байган биш үү
2015/12/30 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment