Тайландын нийслэл Бангкок хотноо Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас 60 кг-ийн жинд тулалдсан Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангаж, улмаар алтан медалийн төлөө нутгийн боксчин Сомча Вонг сувонтой тулалдаж, илт давуугаар ялалт байгуулав. Ийнхүү Олимпийн мөнгөн медальт Д.Отгондалай дэлхийн аваргын өмнөх чухал тэмцээнд аваргалжээ. Ингээд алтан медалын төлөөх тулааныг сонирхоорой.