8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

2015-12-30 10:37:00

 Өнөөдөр/12.30/ 18.00 цагаас Спортын төв ордны "А" зааланд “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тоглолт болно. Энэхүү тоглолт “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулан болох юм.
 
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хандивын аянд чөлөөт, жүдо бөх зэрэг олимп, дэлхийн аваргын медальтнууд нэгдэж байна.
 
Хандивын данс:
    "Голомт" банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
    "Хаан" банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг
"Бид нэг гэр бүл" аяны зохион байгуулагчидтай холбоо барих бол 99100661, 88089616, 88004221, 88606011, 99408820, 96094374 утсаар холбогдоорой.
Сайн үйлс дэлгэрэх болтугай, Сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment