8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүдэд хэрэгтэй хүнс

2017-04-09 10:40:00

1. Анар жимс

Анар жимсийг эмэгтэйчүүдийн жимс гэж нэрлэдэг. Энэ жимс нь эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндэд хамгийн чухал үүрэгтэй жимс юм. Анар жимс нь эмэгтэйчүүдийн эстроген гормон буюу эмэгтэйлэг эсийн балансыг эрчимтэй тэнцвэржүүлдэг эртний Перс улсаас гаралтай жимс юм.  Уг жимс нь Анар эрдэнийн чулууг дүүрэн шигтгэсэн мэт жимс бөгөөд эртнээс “ Амьдрал тэтгэгч жимс” гэдгээрээ алдартай билээ. Анар жимсний үрэнд агуулагдах эстрожиол хэмээх бодис нь эстроген гормоныг сайжруулж, сарын тэмдгийн үеийн болон цэвэрших үеийн зовиурт онцгой сайн нөлөөтэй гэдгээрээ бүх нийтийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд Анар жимс шиг эстроген гормон ихээр агуулсан бүтээгдэхүүн байгаль дээр одоогоор нээгдээгүй байна.Түүнчлэн найрлаганд нь орсон эстрон нь коллагеныг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлдэг гэдгээрээ алдартай юм. 25 наснаас эхлэн эмэгтэйлэг эс буюу эстроген гормон багасч эхэлдэг бөгөөд үүний үр дүнд эрт хөгшрөх, оворжих, гадаад өнгө үзэмж болон гоо сайхнаа алдах, биеийн галбираа алдаж таргалах, эрт цэвэршилт явагдах зэрэг олон сөрөг үр дагавартай. 

2. Киви

Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-ын дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.

3. Брюссель байцаа

Энэ ногоо нь С аминдэм, кали, магни зэрэг эрдсээр баялаг. Бага зэрэг гашуун амттай. Сүүн сүмс, майонез зэргээр амталбал исгэлэн амт нь дарагддаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment