8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Нарантуяа: Энэ 1,5 тэрбум ам.доллар гэдэг чинь бид нарын яриад байгаа Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгө

2017-04-07 09:02:43

Өчигдөрийн чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг талаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн хэлсэн үгийг хүргэж байна. З.Нарантуяа гишүүн хэлэхдээ "2017 оны төсвийн тодотголыг батлахдаа төсвийн хүрээний мэдэгдэл болон дунд хугацааны баримт бичгээ хөндөхгүйгээр батлах саналтай байна. Учир нь, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар орж ирэх гэж байгаа 3 гаруй тэрбум ам.долларын зарцуулалтыг харахад 1,6 тэрбум ам.доллар нь урсгал зардал, үлдсэн 1,5 тэрбум ам.доллар нь төсөл хөтөлбөрүүд рүү зарцуулагдах гэж байна. Энэ 1,5 тэрбум ам.доллар гэдэг чинь бид нарын яриад байгаа Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгө. Энэ хэмжээний мөнгийг бид төслүүд рүү оруулах гэж байна. Энэ хэмжээний мөнгийг шингээх төслүүд байгаа юу? Мөн хэмжээгээр өр нэмэгдэх гэж байгаа. Тэгэхээр бид нар үүнийг дэмжээд байх юм уу.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулмааргүй байна. Аль болох алдагдлыг бууруулах, өсөлтийг нэмэгдүүлэх дунд хугацааны баримт бичгийн хүрээн дотор төсвөө тодотгоё. Төсвийг зарим нэг зүйлээр тодотгох шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ хасч, танаж болох бүх зардал болон нэмж болох бүх орлогоо дахин авч үзэх шаардлагатай гэсэн саналтай байна. Хэрвээ уг саналыг дэмжиж байвал Төсвийн тодотголыг батлахаа дэмжиж байгаагаа илэрхийлж байна"гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл