“Шилмэл загвар” агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан топ хатагтай Э.Одгэрэлийн хувийн амьдралд өөрчлөлт орсон гэдэг мэдээлэл багагүй дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байна. Тэрбээр жүжигчин залуутай амрагийн холбоотой болжээ. Өнгөрсөн 2013 онд Э.Одгэрэлийг жүжигчин П.Баттөртэй хайр сэтгэлийн холбоотой болсон, хамтдаа амьдарч байгаа талаар хэвлэлүүдээр гарч байсан.Тухайн үед жүжигчин П.Баттөр саяхны нэгэн ярилцлагадаа энэ талаар тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Э.Одгэрэл эгч бид хоёрыг холбосон яриа гарсан байсан. Уг нь бид хоёр Наран эгчийн уран бүтээлээс хойш нэг ч уулзаагүй. Гэр бүлтэй хүмүүсийг бол салгах нь байна шүү дээ. Хэрвээ үнэн байсан бол би эр хүн шиг шударгаар энэ бол миний сонголт гээд л шууд хэлчихмээр" гэж хэлж байсан. Тэгвэл Топ Э.Одгэрэл жүжигчин, ард түмэнд “Тусгай салаа” киноны Түвшин нэрээр танигдсан Баттөртэй хайрын сэтгэлийн холбоо тогтоосон байна. Энэ харьцаагаа тэд ихэд нууцалж байгаа сурагтай.
Топ хатагтай Э.Одгэрэлийн найз залуу ил боллоо
2015-12-29 11:27:00