НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны хоёр дахь тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны гуравдугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтаас
4 сая төгрөгийн 7, 500 мянган төгрөгийн 105, 100 мянган төгрөгийн 974,
20 мянган төгрөгийн 9291 баримт тохиролд таарч, нийт 10377 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.