Биений юм буюу сарын тэмдэг илрэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн зарим хүмүүст нуруу өвдөх зовиур хамт илрэх нь бий. Таны сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Тиймээс сарын тэмдэг хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг. Зарим улс сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйд чөлөө олгодог юм байна. Хамгийн сүүлд гэхэд Италичууд сарын тэмдэг нь зовиуртай ирдэг эмэгтэйчүүдэд 3 хоногийн цалинтай чөлөө олгох тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаа аж. Дашрамд сонирхуулахад энэхүү хуулийн төслийг Өмнөд Солонгос, Япон зэрэг улс хэрэгжүүлдэг гэнэ.
Сарын тэмдгийн үеэр чөлөө олгох тухай хууль хэлэлцэж байна
2017-03-28 12:08:00