Гүржийн нийслэл Тбилис хотноо энэ сарын 31-ээс ирэх сарын 2-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран при тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана нар өрсөлдөх юм. Харин эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар өрсөлдөнө.
Тбилисын Гран прид 38 орны эрэгтэй 176, эмэгтэй 92, нийт 268 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тбилисын Гран прид 38 орны нийт 268 жүдоч зодоглоно
2017-03-26 14:20:00