Энэ сарын 18-19-нд шилжих шөнө ОУХМ, Рио 2016 зуны олимпийн наадмын V байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулан хүнд гэмтэл авсан хэрэг нэлээд дуулиан дагуулж байна. Э.Цэндбаатарын гэр бүлийнхэний хэлж буйгаар түүний тархиндаа авсан хүнд бэртэл цаашдаа тамирчны замналд нөлөөлөл эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа талаар мэдээллэсэн. Үүнээс харахад түүний биеийн байдал нэлээд хүнд байгаад бөгөөд дахиад рингэн дээр гарах нь ч эргэлзээтэй байгаа аж.
Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр хэрэг гардаг гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хандгайт дахь бэлтгэлийн баазад багш нар нь цэргийн баяр тэмдэглэж, архидан согтуурсан байна. Тодруулбал, багш нарыг баяр тэмдэглэж байх хойгуур Э.Цэндбаатарын хамт тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар бэлтгэлийн баазаас нууцаар гарч явсан аж.
Хэрэг гарсаны маргааш боксын холбоо шуурхай хурал зарлаж, бэлтгэлийн баазаа орхин явж, гэмт хэрэгт орооцолдсон тус тамирчдын эрхийг зургаан сараар хасах шийдвэр гаргасан билээ. Олон улсын шинж чанартай тэмцээнд оролцох бэлтгэлд гарсан үедээ тамирчдаа сахилга баттай байлгаж чадаагүй нь ийм хэрэг явдал гаргахад хүргэсэн. Тийм учраас багш дасгалжуулагчдыг мөн шийтгэх хэрэгтэй гэж олон нийт үзэж байна. Хариуцлага алдсан багш дасгалжуулагчид хэн ямар хариуцлага тооцох вэ