Сүүлийн үед Менингококкт халдвараар ихэвчлэн бага насны, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд зориулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гаргасан байгаа юм. Уг өвчний халдвараар сар шинийн үеэр ой зургаан сартай охин нас барсан билээ. Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг аж. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготойлхагва, баасан гарагт 9.00-14.00 цагт ХӨСҮТ-д Менингитээс сэргийлэх вакцинийг хийж эхэлсэн байна. Зургаан сараас дээш настай бүх иргэд хийлгэх боломжтой аж. Вакцины үнэ 13.500 төгрөг юм байна.
Зургаан сараас дээш насныханд Менингитийн эсрэг вакцин хийж байна
2017-03-15 09:12:00